
Тусламж
«Bayalag energy resource» гар утасны аппликейшн
Баялаг энержи ресурс ХХК
Холбоо барих
Асуулт, хүсэлтээ дээрх хаягаар илгээнэ үү. Ажлын өдрүүдэд хариу өгнө.
Түгээмэл асуулт
+Аппад хэрхэн нэвтрэх вэ?
Дансыг хүний нөөцийн алба үүсгэж өгнө — аппаас өөрөө бүртгүүлэх боломжгүй. Бүртгэлтэй утасны дугаар болон нууц үгээрээ, эсвэл SMS-ээр ирэх кодоор нэвтэрнэ. Данс үүсээгүй бол хүний нөөцийн албанд хандана уу.
+Нууц үгээ мартсан бол яах вэ?
Нэвтрэх дэлгэц дээрх «Нууц үг мартсан» холбоосоор орж, бүртгэлтэй утасны дугаараа оруулна. SMS-ээр ирэх кодоор баталгаажуулж шинэ нууц үг тохируулна.
+Ирц бүртгэгдэхгүй байна
Ирцийг зөвхөн ажлын байршлын бүсэд байхдаа бүртгэнэ. Утасны байршлын (GPS) зөвшөөрлийг «Апп ашиглаж байх үед» гэж олгосон, нарийвчлал сайн (гадаа эсвэл цонхны ойролцоо) эсэхийг шалгана уу. Хуурамч байршлын апп ашигласан, эсвэл root/jailbreak хийсэн утсаар ирц бүртгэх боломжгүй. Асуудал үргэлжилбэл хүний нөөцийн албанд хандана уу.
+Апп байршлыг үргэлж хянадаг уу?
Үгүй. Байршлыг зөвхөн «Ирц» дэлгэц нээлттэй байх үед болон «Ирлээ» / «Явлаа» дарахад, мөн аюулын мэдэгдэлд байршил хавсаргахад ашиглана. Апп арын горимд байршил цуглуулдаггүй.
+Цалингийн мэдээлэл харагдахгүй эсвэл зөрүүтэй байна
Сарын мэдээллийг хүний нөөцийн алба оруулсны дараа «Цалин хангамж, бусад олговрын мэдээлэл» хэсэгт харагдана. Дүн зөрүүтэй бол хүний нөөцийн албанд хандана уу — апп нь цалин тооцоолдоггүй, зөвхөн оруулсан мэдээг харуулна.
+Мэдэгдэл ирэхгүй байна
Утасныхаа Тохиргоо → Мэдэгдэл хэсгээс аппад мэдэгдэл илгээх зөвшөөрөл олгосон эсэхийг шалгана уу. Мөн батарей хэмнэх горим асаалттай үед мэдэгдэл хойшлогдож болзошгүй.
+Хувийн мэдээллээ засуулах, устгуулах
Мэдээллээ засуулах, хуулбар авах, хуульд заасан үндэслэлээр устгуулах хүсэлтийг ажилтны код эсвэл бүртгэлтэй утасны дугаараа бичиж доорх и-мэйл, утсаар хүний нөөцийн албанд илгээнэ үү. Дэлгэрэнгүйг «Нууцлалын бодлого»-оос үзнэ үү.
Баримт бичиг
© 2026 Баялаг энержи ресурс ХХК